Цаг үеийн мэдээ

     ОХУ нь өнгөрсөн гуравдугаар сарын 27-оос хойш бүх олон улсын нислэг, галт тэрэгний үйлчилгээгээ зогсоосон билээ. Тиймээс эх орондоо буцаж чадахгүй гадаадад гацсан 15 мянган иргэндээ ОХУ-ын Засгийн газраас нийт нэг тэрбум рубль буюу ойролцоогоор 13 сая 656 мянга 111 ам.долларын материаллаг тусламж үзүүлсэн байна.

     ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр энэхүү тусламж нь чартер нислэгт багтан эх орондоо ирж чадаагүй иргэдэд зориулагджээ.

      Өмнө нь ОХУ-ын Засгийн газраас гадаадын оронд гацсан иргэддээ туслахад зориулан 500 сая рублийг захиран зарцуулах эрхийг Гадаад хэргийн яамд олгосон юм.

ОХУ-ын Засгийн газраас дөрөвдүгээр сарын 10-аас хойш чартер нислэгээр татан авах боломжтой иргэдээ нүүлгэн шилжүүлж эхэлжээ.

 

Эх сурвалж: Tass

 

 

Таны сурталчилгаа