АНУ-ын хэвлэл мэдээлэлийн The Associated Press агентлаг 2020 оны 3-р сарын 18-нд нэгэн мэдээ нийтэлсэн байна. Америкийн Сиэтл (Билл Гейтсийн төрөлх хотод) шинэ коронавирусний эсрэг вакциныг эмнэлэгт сайн дурынхан дээр туршиж эхэлсэн бна. Гэвч энэхүү талархууштай мэдээний зэрэгцээ эргэлзээ, төрүүлсэн асуултууд дэлхий дахинд өрнөсөөр байна.
Өнөөдөр COVID-19 вирусын эсрэг вакциныг гарган авах судалгаа, шинжилгээ дэлхийн бараг бүх лабораторт ид явагдаж байгаа. Энэ вакциныг гарган авахад дор хаяж 1 жил шаардагдана гэж бүх шинжээчид нотолж байна. Гэтэл яагаад Америкчууд ийм богино хугацаанд, тэдний ярьж байгаагаар үр дүнтэй вакциныг гаргаад авчихав гэсэн асуулт зүй ёсоор урган гарч байна. Гэтэл “COVID-19-ыг Америкийн эрдэмтэд 2015 онд гарган авсан” хэмээн НҮБ-ын бактериологийн зэвсгийн шинжээч Игорь Никулин ярьжээ. Пентагоны нууц салбар буюу албан бусаар “Америкийн Чөтгөр шулмын гал тогоо” гэж нэрлэгддэг Халдварт өвчин судлалын Мэ́риленд муж дахь цэргийн нууц лабораторийн талаарх мэдээлэлийг олон нийтэд ил болгохыг Америкийн засгийн газраас 2020 оны 3-р сарын 15-нд хэсэг бүлэг хүмүүс шаарджээ.
Энэ лабораторт дэлхий нийтийг хамраад буй COVID-19-ыг анх гарган авсан гэнэ. Хятадын эсрэг мэдээлэлийн дайн Америкт ид дундаа явж байгаа энэ үед шинэ коронавирусийг санаатайгаар Хятадынх гэсэн нэр хаяг зүүгээд байна. Бүх муу муухай болгон Хятадаас гардаг гэсэн ойлголтоор тархи угаалт явж байна. Хятадууд харин энэ тахал Америкаас гаралтай гэж үзэж байна. Учир нь өнгөрсөн 10 дугаар сарын сүүлчээр Хятадын Ухань хотод олон улсын цэргийн өргөн хэмжээний уралдаан, тэмцээн зохион байгуулагдсан. Энэ тэмцээнд Америкийн 200 гаруй цэргийнхэн оролцсон бөгөөд тэд коронавирусийг авчирч зориуд тараасан гэж Хятадын тал үзэж байгаа юм байна. Учир нь үүнээс хойш 11 дүгээр сарын 17-нд Уханьд анхны өвчлөл гарсан нь вирусын далд, нуугдмал үе дуусаж, ил гарах үетэй яг тохирч байгаа ажээ.
ОХУ-ын телевизийн 1 дүгээрр сувгаар физик-математикийн шинжлэх ухааны доктор Сергей Ервандович Кургинян хэлэхдээ Америкчууд COVID-19-ын эсрэг вакциныг ийнхүү гайхалтай хурдан гаргаж чадаж байгаад гайхаж байгаагаа илэрхийлсэн байна. Вакциныг ийм хурдан гарган авах нь технологийн процессын хувьд боломжгүй зүйл. Америкийн ард түмэн агуу л даа, гэхдээ бусад улс орны ард түмнийг тэнэг гэж үзэж бас болохгүй. Вакциныг ийм хурдан гаргаад авчихна гэдэг алгасаж болдоггүй технологийн үе шатуудыг асгасаад байна, хэрвээ алгасаагүй бол чи хамаагүй өмнө энэ туршилтыг хийгээд эхэлсэн байжээ гэсэн үг гэжээ.
Орос хэлнээс товчлон орчуулсан С.Дашдондог