ОХУ-ын нийслэл Москва хотын хойд хэсэгт орших 50 дугаар эмнэлэгт гал гарсан байна. Коронавирусний халдвартай хүмүүсийг эмчилж байсан тус эмнэлэгт гарсан түймэрт нэг өвчтөн амиа алдаж, 300 орчим хүнийг 30 минутийн хугацаанд нүүлгэн шилжүүлж чадсан байна. Мөн коронавирусний эмчилгээнд шаардлагатай уушиг орлуулагч аппарат болон бусад тоног төхөөрөмжүүдийг галаас гаргасан байна.
Амиа алдсан өвчтөн уушиг орлуулагч аппарат залгуулсан байсан талаар эмнэлгийн ажилтнууд ярьсан байна. Түймэр 6 давхар эмнэлгийн нэгдүгээр давхарт орон нутгийн цагаар 5-р сарын 9-ний 20 цаг 30 минутын үед гарсан байна.
Албаныхан галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Тус эмнэлэгт коронавирусний халдвартай хүмүүсийг эмчлэх 800 ортой тасаг ажиллаж байсан байна.
Эх сурвалж: РИА новости