Цаг үеийн мэдээ

ОХУ-ын Омск мужийн Тевриз тосгонд аугаа эх орны дайны ахмад дайчин гэртээ бусдын гарт амиа алдсан байдалтайгаар олдсон байна. Гэмт этгээд 96 настай ахмад дайчны цээжин хэсэгт нь хэд хэдэн удаагийн хутганы шархаар амийг нь егүүтгэсэн байна. Энэ хэрэгт холбогдуулан нутгийн нэгэн оршин суугч 65 настай эрэгтэйг баривчилсан байна.

Хэрэг гарсан орой буюу 5 дугаар сарын 6-нд сэжигтэн этгээд хохирогчийн гэрт зочлон ирсэн юм байна. Гэвч тэдний дунд маргаан үүссэнээс болж энэ хэрэг үйлдэгджээ. Гэмт этгээд ахмад дайчны аминд хүрснийхээ дараа хэргийн газраас зугтсан байжээ.

Таны сурталчилгаа