Цаг үеийн мэдээ

 

      Африк тивийн өвчин эмгэгийн хяналтын төвийн сүүлд нийтэлсэн тоо бүртгэлээс үзэхэд, Африк тивд өдгөө 53 улс орон нийт 54,434 хүн коронавирусний цар тахлын халдвар оношлогдсоныг мэдүүлжээ. Бүс нутгийн хувьд Хойд Африк, Баруун Африкт байдал хамгийн ноцтой байна.

     Цар тахал гарсны улмаас Африк тивийн аялал жуулчлалын салбар асар их дарамт нүүрлээд байна. Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA), НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллага, Дэлхийн аялал жуулчлалын зөвлөл, Африк тивийн агаарын тээврийн холбоо, Өмнөд Африкийн агаарын тээврийн холбоо зэрэг байгууллагууд уриалга гаргаж, "цар тахлын нөлөөний улмаас Африк тивийн аялал жуулчлалын салбарт ноцтой түрэлт болсон тул төрөл бүрийн санхүүгийн байгууллагаас 10 тэрбум ам.долларын дэмжлэг хангаж, аялал жуулчлалыг сэргээхийг хүсэж байна" гэжээ.

    Цар тахлын улмаас Африк тивийн зарим орнуудад үр тариа хүрэлцэхгүй болох байдал гарч байна. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас "Сахараас урагш Африк тивийн бүс нутагт их төлөв 239 сая хүн ам үр тариагаар дутагдах асуудал нүүрлэж байгаа бөгөөд цар тахал цаашид газар авахыг дагалдан энэ тоо эрс нэмэгдэж болзошгүй" гэжээ.

Таны сурталчилгаа