Цаг үеийн мэдээ

       Японд шинэ коронавирусний халдварын улмаас тогтоосон онцгой байдлын дэглэмийг зарим мужид цуцлах шийдвэрийг пүрэв гарагт гаргах төлөвтэй байна гэж Засгийн газрын эх сурвалжууд мэдээлжээ. Японы 47 мужийн 34-т онцгой байдлын дэглэмийг цуцлахаар төлөвлөж байгаа аж.

     Мэргэжилтнүүдийн ажлын хэсэгтэй зөвлөлдсөний дараа энэхүү шийдвэрийг гаргана гэж Ерөнхий сайд Абэ Шинзо даваа гарагт мэдэгджээ. Абэ Шинзо Токио, Осака болон өөр таван мужид онцгой байдал зарлах шийдвэрийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 7-нд гаргаж, 16-наас бүх 47 мужид тогтоосон юм. Онцгой байдлын дэглэм тавдугаар сарын 6-нд дуусах байсан боловч 31 хүртэл сунгасан билээ. Засгийн газар 47 мужийг хоёр бүлэгт хуваасан бөгөөд эхний бүлэгт Токио, Осака зэрэг 13 муж орж байгаа ажээ. Японд өнөөдрийн байдлаар халдварын 16500 гаруй тохиолдол бүртгэгдэж, 640 гаруй хүн нас барсан байна.

 

Япон улсын телевизүүд ингэж контент бэлдэж байна

       Коронавирусний халдварын онцгой үед Япон улс  телевизийн үйл ажиллагаагаа хэвийн горимд байлгаж, контентүүдээ таслалгүйгээр үргэлжлүүлэн явуулсаар байна.  Үзэгчдийнхээ үзэж дадсан контентуудыг хэвийн явуулахын тулд Япон улс интернэтийн хөгжлийг  давуу тал болгон ашиглаж байна.  

  

Японы телевизүүд мэдээ, студийн хөтлөлт, хөгжөөнт, цэнгээнт гээд ихэнхи нэвтрүүлгүүдийнхээ зочид, оролцогчдыг бүгдийг интернэтээр холбож, гэр гэрээсээ өглөө орой гэлтгүй дүрсээ өгөн оролцож байна. Студид зөвхөн хөтлөгч ганцаараа ажилладаг байна.

  

       Хэрэв зайлшгүй тохиолдолд студид 2-3 хөтлөгч эсвэл 4-5 оролцогч байх аваас бүгд хоорондоо 1-2 метр зайтай байхаар зохицуулалт хийж байгаа аж. Япон улс коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг чанд мөрдөхийн зэрэгцээ үзэгчдийнхээ мэдээлэл авах, танин мэдэхүйн хэрэгцээг давхар хангасаар байна.

Таны сурталчилгаа