Цаг үеийн мэдээ

ОХУ-ын Санкт-Петербург хот дахь Гэгээн Георгийн эмнэлэгт гал гарсаны улмаас 5 өвчтөн амиа алдсан байна. Коронавирусний халдвартай хүмүүсийг эмчилж байсан 6 дугаар давхрын эрчимт эмчилгээний тасагт гарсан түймэр эмнэлгийн 10 метр квадрат талбайг хамарсан байна.

 Амиа алдсан өвчтнүүд бүгд уушиг орлуулагч аппарат залгуулсан байжээ. Урьдчилсан дүгнэлтээр уушиг орлуулагч амьсгалын аппаратны цахилгаанд богино холболт үүссэнээс болж гал гарсан байж болзошгүй юм байна. Гэгээн Георгийн эмнэлэг 3 дугаар сарын дунд үеэс эхлэн зөвхөн ковид-19-ийн халдвартай иргэдийг хүлээн авч, эмчлэх болсон юм.

Өнгөрсөн 7 хоногт коронавирусний халдвартай хүмүүсийг эмчилж байсан Москвагийн өөр нэгэн эмнэлэгт бас гал гарч, уушиг орлуулагч аппарат залгуулсан байсан нэг эмэгтэй өвчтөн амиа алдсан юм.

Эх сурвалж: Риа новости

Таны сурталчилгаа