Одоогийн байдлаар дэлхий дээр коронавирусний халдвар авсан 4 сая 507 мянга 861 тохиолдол бүртгэгдсэнээс 312 мянга 345 хүн нас барж, нэг сая 810 мянга 119 хүн эдгэсэн байна. Иймд өдгөө халдвартай нийт 2 сая 594 мянга 552 хүн бий гэсэн үг.
Халдварын хамгийн өндөр тохиолдолтой орнуудын жагсаалтыг нэг сая 507 мянга 861 бүртгэгдсэн тохиолдолтойгоор АНУ тэргүүлсээр байгаа бол Испани 276 мянга 505 тохиолдлоор хоёрт, ОХУ-ын өмнө гарч, ОХУ 272 мянга 43 тохиолдлоор гуравдугаарт бичигдэж байна.
БНХАУ-ын зөвлөх, эмч Жон Наньшан Хятад улс коронавирусний дараагийн давлагааны эсрэг хүч сул байгаа талаар ярьжээ.
Тэрбээр “Хятадын ард түмний олонхи нь дархлаа муу учир халдвар авах эрсдэл өндөр хэвээр байгаа. Тиймээс Хятад улсыг тахлын дараагийн давлагаатай нүүр тулах хүндхэн сорилт хүлээж байна” хэмээн ярьжээ.
Жон Наньшан бол БНХАУ-ын засгийн газрын эрүүл мэндийн салбарын ахлах зөвлөх юм. Тэрбээр эрх баригчдыг болгоомжоо сулруулж болохгүйг үргэлж сануулсаар байгаа юм. Хятад улс нийт халдвар авсан иргэдийнхээ олонхийг хувийг буюу 78 мянга 219-ийг эмчилснээр улсын хэмжээнд өдгөө халдвартай 89 хүн үлдэж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй.