Цаг үеийн мэдээ

Хятадын Төрийн зөвлөлийн коронавирусээс урьдчилсан сэргийлэх, хянах ажлын нэгдсэн механизмаас 16-ны өдөр зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр Хятадын Эрүүл мэндийн үндэсний хорооноос:

- Өнөөгийн байдлаар Хятад улс өдөрт 1 сая 500 мянган хүнд нуклейн хүчлийн шинжилгээ хийх хүчин чадалтай болсон. Дараагийн алхамд шалгалт, оношилгооны хүчин чадлаа улам нэмэгдүүлэх болно гэж мэдэгдлээ.

Эм эмнэлэг, эрүүл мэндийн хэвийн үйлчилгээ нь ард түмний эрүүл мэндийг батлах чухал ажил юм. Эрүүл мэндийн үндэсний хорооны албан тушаалтан:

- Эмнэлгийн үйлчилгээг хэвийн болгохыг Эрүүл мэндийн үндэсний хороо хичээж байна. Захиалгаар цаг авч эмчлүүлэх, цагийн хуваарьтай ажиллах, нэг цонхны үйлчилгээ үзүүлэх, архаг өвчтэй хүмүүс хоорондын хавьтлыг багасгах зэрэг аргаар эмнэлгийн үйлчилгээний арга хэлбэрийг шинэчлэх болно. Өнөөгийн байдлаар үндэсний хэмжээнд эмнэлгийн үйлчилгээ мөн үеийнхтэй харьцуулахад 85 хувиар сэргэж, зарим бүс нутагт бүрэн сэргэсэн байна гэж хэллээ.

 

Таны сурталчилгаа