Цаг үеийн мэдээ

Кувейт, Катар улсууд коронавирусний эсрэг хорио цээрийн дэглэмээ улам чангатгажээ. Олон нийтийн газраар амны хаалтгүй явсан иргэдийг хэдэн мянган ам.доллараар торгох буюу 3 сараас 3 жил хүртэлх хугацаагаар хорихоор болсон байна.

Кувейт улсын хувьд торгуулийн хэмжээ нь 16200 ам.доллар хүртэлх хэмжээтэй байх бол Катар улсад амны хаалтгүй иргэдийг торгох торгуулын хэмжээ хэд дахин өндөр буюу 55 мянга хүртэлх ам.долларын хэмжээтэй юм байна.

Кувейт улсад коронавирусний халдварын нийт 15691 тохиолдол бүртгэгдэж, 118 хүн амиа алдаад байгаа бол Катар улсад халдварын нийт 33969 тохиолдол бүртгэгдэж, 15 хүн нас барсан байна.

Эх сурвалж: Reuters

Таны сурталчилгаа