Цаг үеийн мэдээ

Францын иргэн Бен Симоны гэр бүл 6 ихэр хүүхдээ өлгийдөн авсан байна. Страсбургийн эмнэлэгт мэндэлсэн ихрүүдийн 5 нь охин, 1 нь хүү юм байна.

630-730 граммын жинтэй ихрүүдийг төрүүлэхийн тулд эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдээс бүрдсэн 30 хүнтэй баг ажилласан байна.

Өмнө нь 2 удаа амаржиж байсан 6 ихрийн эх жирэмсний 25 долоо хоногтойдоо ийнхүү хийсвэрээр төрсөн байна. Ихрүүд дутуу төрсөн учир эмнэлэгт дахин хэдэн сарыг өнгөрүүлэх ёстой болж байгаа юм.

6 ихэр мэндлэх нь дэлхийн хэмжээнд 4,7 сая төрөлтөд ганц удаа тохиодог ховор тохиолдол юм байна.

Франц улсад хамгийн сүүлд 1989 оны 1-р сарын 14-нд 6 ихэр хүүхэд мэндэлж байжээ. Харин жилийн өмнө Польш улсад 29 настай эмэгтэй 6 ихэр төрүүлж байсан нь тус улсын түүхэн дэх анхны тохиолдол болж байжээ.

Таны сурталчилгаа