Сингапурын эрх баригчид улсынхаа нэг цэцэрлэгт хүрээлэнд Бостон Динамиксийн спот гэж нэрлэсэн коронавирус халдвар тархаад байгаа энэ үеэр хүмүүст зохих зайгаа барих ёстой талаар мэдэгдэх үүрэгтэй робот нохойг турших төслийг хэрэгжүүлж эхэлсэн гэж тус улсын технологийн агентлагаас мэдээлжээ. Энэ байгууллагын мэдээлснээр нохой робот нь энэ сарын 8-наас Бишан Анг Мо Кио цэцэрлэгт хүрээлэнд гурван километр бүсэд эргүүл хийж эхлээд байгаа юм байна. Нохой робот нь цэцэрлэгт хүрээлэнд зугаалахаар ирсэн хүмүүст найдвартай зайгаа барих арга хэмжээг сануулахын тулд бичсэн захиаг дамжуулах аж.
Түүнээс гадна энэ роботыг цэцэрлэгт хүрээлэнд зочлох олон хүнийг тооцоолж мэдээллийг хуулах камераар тоноглосон байна. Гэхдээ энэ камерыг хүмүүсийг дахин таних, мөрдөж мөшгих, хувийн мэдээллийг нь хуулахад ашиглахгүй юм байна. Харин энэ туршилтын төслийг энэ сарын 22 хүртэл хийхээр төлөвлөжээ. Хэрэв амжилттай байвал эрх баригчид цэцэрлэгт хүрээлэнд хөдөлгөөн ихтэй, хамгийн ачаалал ихтэй өглөө, орой роботыг ашиглах боломж байгаа талаар судлах юм.
Нохой робот нь Сингапурын зах зээлд гарах анхны робот болно. Учир нь өнгөрсөн жил зөвхөн Засгийн газар, компаниуд ашиглаж байсан аж. Энэ робот нь ямар ч газар явах чадвартайгаар гадна шатаар өгсөх, дээд тал нь 13 кг ачаа зөөж чаддаг байна.