1988 оны 10 дугаар сарын 17-нд 2 настай байхдаа хүний наймаачдад хулгайлагдсан Хятадын иргэн Ма Юин 32 жилийн дараа эцэг эхтэйгээ эргэн уулзжээ. Хэрэг гардаг өдөр цэцэрлэгээ тараад харих замдаа хүүгийн ам цангасан учир аав нь ус уулгахаар зам дагуух нэгэн зочид буудалд тэд орцгоосон байна. Түүний аав Мао Шенжинг халуун ус хөргөхөөр хүүгээсээ хэсэгхэн хором холдох үед нь гэмт этгээдүүд хүүг нь хулгайлан авч одсон байна.
Эцэг эх нь хайртай хүүгээ олохын тулд бүхий л хүчээ дайчлан Хятадын томоохон муж, хотуудаар 100 мянга гаруй удаа нисч хүүгээ хайсан ч олж чадаагүй байна. Аргаа барсан эх нь 2007 онд “Хүүхдүүд гэртээ буцан ирнэ” гэх сайн дурын ажил эхлүүлж, алга болсон 29 хүүхдийг олж эцэг эхтэй нь уулзуулсан байна.
Харин энэ оны 4 дүгээр сард цагдаа нар жаахан хүүхэд байхдаа бусдад өргүүлсэн Гу Нингинг гэх эрийн талаар Сичуан мужаас сураг гаргасан байна. Өдгөө 34 настай тэр эрд ДНК-ийн шинжилгээ хийхэд 32 жилийн тэртээ хулгайлагдсан Мао Юин мөн болох нь тогтоогдсон байна. 2 настай байхад нь зочид буудлаас хулгайлсан этгээдүүд түүнийг хүүхэдгүй гэр бүлд 6000 юанаар худалдаж байсан байна.
Эх сурвалж: ВВС