Цаг үеийн мэдээ

Бүртгэл хяналтын төв нь Цагдаагийн ерөнхий газрын  даргын 2014 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн 11 дүгээр тушаалаар “Лицензийн төв” нэртэйгээр байгуулагдсан. Энэ үеэс Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороо, Доржийн гудамж “Иргэн таны төлөө төв” буюу  Цагдаагийн ерөнхий газрын "Сүлд" чуулгын байранд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

Одоо Бүртгэл Хяналтын төв нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Зургадугаар сарын 1-ний өдрөөс иргэдийн нэрлэж заншсанаар хүнсний 50 дугаар дэлгүүрийн арын байр буюу Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороо, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжинд байрлан нүүж, ажиллаж байгаа тул иргэд та бүхэн Бүртгэл хяналтын төвөөр үйлчлүүлэхдээ энэ хаягийн дагуу очиж үйлчилүүлнэ үү!

Харилцах утасны дугаар: 70191515

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН БҮРТГЭЛ ХЯНАЛТЫН ТӨВ 

Таны сурталчилгаа