Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт өчигдөр /2020.06.11/ гэртээ байсан хүүхэд 10 давхар барилгаас унаж, нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Уг хэрэг Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт гарсан бөгөөд харамсалтай дуудлага 13.00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Цагдаагийн байгууллага хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байна. Хүүхэд гэр бүлийнхэнтэйгээ байсан гэдгийг тогтоожээ.
Уг хэргийн талаар нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүр мэдээлэл өгсөн юм.
Эцэг эхчүүдийн хараа хяналт сул энэ байдлаас болж хүүхдийн амь нас эрсдсээр байгааг холбогдох газраас анхааруулж байна.