“Ноён Бондгор” нэрээрээ олны танил болсон дуучин Ц.Амарбаяр “Монголдоо төрсөн минь учиртай” тоглолтоо Сүхбаатарын талбайд хийнэ гэж зарлав.
Тоглолтоо зургаадугаар сарын 20-ны өдөр 20:00 цагаас хийхээр холбогдох газруудад хүсэлтээ тавьсан гэнэ.
Тоглолт хийх болсон тухайгаа “Цар тахлын улмаас хөл хорио тогтоож, жирийн уран бүтээлч, ард түмэн, бизнес эрхлэгчдийн ажил зогсонги байдалд орсон нь эдийн засаг болоод сэтгэл санааны хувьд хүнд хохирол учруулж байна. Тиймээс хүний эрхээ эдэлж, төв талбай дээр тоглолт хийнэ. Зөвшөөрсөн, зөвшөөрөөгүй хийх болно” гэж тэр тайлбарлав.
Мөн “Улстөрчид хууль дүрмээ зөрчиж, сонгуулийн сурталчилгааны үеэр олон хүн цуглуулж байна. Гэтэл урлаг, соёлынхон яагаад дуулж, хуурдаж болдоггүй юм. Урлаг соёлоор ангаж цангаж байгаа ард түмнээ ая дуугаараа цэнгүүлж, үнэ төлбөргүй тоглолтоо хийхэд буруу зүйл байхгүй” гэж үзэж байгаагаа хэллээ.