Урт цагааны гудамж, Улсын их дэлгүүрээс хойш чиглэлийн эвдэрч муудсан, борооны ус ихээр тогтдог явган замыг засч шинэчилж байна.
Улаанбаатар хотын гол гудамжнуудын явган хүний замын эвдрэл гэмтлийг засч янзлах, нөхөн сэргээх ажлын хүрээнд Хот нийтийн аж ахуйн зардлаас хөрөнгийг шийдвэрлэн Баруун Сэлбийн гудамж буюу Улсын их дэлгүүрээс хойш чиглэл, Жуулчны гудамж буюу Урт цагааны замын урд талыг нөхөн сэргээж, шинээр тавих ажлыг зохион байгуулж байна.
Тус газруудыг долоон хэсэг болгон хувааж буюу иргэд зорчиход саадгүй, харалдаа аж ахуйн нэгжүүдэд хүндрэл учруулахгүйгээр шуурхай хийж гүйцэтгэж байна. Гүйцэтгэгч байгууллагуудад талбайн зохион байгуулалт, материалын нөөц татан авалтыг сайтар зохион байгуулж шуурхай хийж гүйцэтгэхийг Улаанбаатар хотын ЗАА-ны дарга Т.Гантөмөр үүрэг болголоо.