Цаг үеийн мэдээ

Өчигдөр буюу зургаадугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар аймагт нэг настай эрэгтэй хүүхэд урьдчилсан байдлаар бензин уусны улмаас нас барсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож, болсон явдлыг Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газарт шалгаж эхэлсэн байна.

Анхааруулахад эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн аюултай, химийн хорт бодис, холигч шингэн, бензин, газ, сум, буу галт зэвсэг гэх мэт хүний амь насанд аюултай, хөнөөх чадвартай эд зүйлсийн хадгалах горимд хяналттай байж, насанд хүрээгүй хүүхдүүдээс хол байлгахад анхаарч байхыг сэрэмжлүүлж байна.

Таны сурталчилгаа