Цаг үеийн мэдээ

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн үндэсний их баяр наадам ирэх долдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Улаанбаатар хот, 21 аймаг, 339 суманд нэгэн зэрэг явагдахаар болсон билээ.

Тэгвэл наадмыг Төв аймгийн Архуст сумын Ёл уулын өвөрт байрлах 13-р зуун аялал жуулчлалын цогцолбор газарт зохион байгуулахаар болжээ.

Хөл хориотой энэ үед олон хүнийг нэг дор цуглуулахгүй, цомхон хүрээнд тэмдэглэх, үзэгчгүй наадам зохион байгуулах шийдвэр гарч, Үндэсний их баяр наадмын хорооноос ч энэ жил технологийн дэвшил, шийдлийг ашиглан үзэгчдийн хүртээл болгох юм байна.

Таны сурталчилгаа