Цаг үеийн мэдээ

      Дархан-Уул аймгийн Орхон сумын “Энхтал” хэмээх газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 30 км-т/ “Орхон” голд хүн осолдсон тухай дуудлагыг зургаадугаар сарын 16-ны өдрийн 14:03 цагт хүлээн авсан байна.

    Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 30 км замыг туулан 15:50 цагт очиход Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын “Бага нуга” гэдэг газар иргэн Б /50 настай, эрэгтэй, нийслэлийн ХУД–ийн иргэн/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ загас барихаар голын усанд орж, осолдсон байжээ. Аврагчид  тухайн газарт 3 удаагийн шумбалт хийж, осолдсон газраас 12 км-т завьтай голын эрэг дагуу самнаж, үр дүнд хүрээгүй тул 19:31 цагт ажиллагааг түр зогсоосон.

   Эрэн хайх ажиллагаанд Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар, ар гэрийнхэн хамтран ажилласан бөгөөд зургаадугаар сарын 17-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүллээ.

Таны сурталчилгаа