Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Эхэн хавцгай багийн /аймгийн баруун урд зүгт 244 км-т/ “Өндөрлөг” хороололын оршин суугч иргэн Н /34 настай, эмэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/ энэ сарын 15-ны өдрийн 22:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй алга болсон байна. Энэ тухай мэдээллийг зургаадугаар сарын 16-ны өдрийн 22:25 цагт тус сумын Засаг дарга Ж.Мөнхтөр аймгийн Онцгой байдлын газарт мэдэгджээ.
Ийнхүү тус сумын Засаг дарга Ж.Мөнхтөрөөр ахлуулсан орон нутгийн иргэд зургаадугаар сарын 15-ны өдөр сумын төв болон сумын төвөөс баруун урд зүгт 10 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 22:20 цагт эрэн хайх ажиллагааг түр зогсоосон байна.
Жлмаар өнөөдөр буюу зургаадугаар сарын 17-ны өдрийн 04:00 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын Баянцагаан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид хүч нэмэгдүүлэн ажиллахаар очиж, 05:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.