Цаг үеийн мэдээ

Насанд хүрээгүй охиныг хүчирхийлж, жирэмсэн болгосон этгээдийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгаж эхэлжээ. 

Тодруулбал, Дорнод аймгийн Хэрлэн суманд оршин суух хаягтай 14 настай охиныг Хөлөнбуйр сумын харьяат, 23 настай эрэгтэй Ш хүчирхийлсэн байна. Хүчирхийллийн улмаас охин жирэмсэн болсон бөгөөд өдгөө ураг зургаан сартай болсон ажээ.

Хохирогч охин сэтгэцийн хувьд хэвийн биш бөгөөд эрүүл мэндийн байдлыг аймгийн Эрүүл мэндийн нэгдсэн эмнэлгийн хурлаар хэлэлцэх үед түүнийг бие давхар гэдгийг мэдэж, цагдаагийн байгууллагад хандсан байна.

Одоогоор хэргийг Дорнод аймаг дахь цагдаагийн газарт шалгаж байгаа ба сэжигтэн этгээдийг саатуулан эрүүгийн хэрэг үүсгэжээ.

Таны сурталчилгаа