Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит тусгай үүргийн онгоц өнөөдөр 17:48 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус нислэгээр 257 иргэн эх орондоо ирж байна. Үүнээс:
-Өндөр настан болон асран хамгаалагчтай 40,
-Эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 57,
-Жирэмсэн болон асран хамгаалагчтай 4,
-Бага насны хүүхэдтэй болон гэр бүл 68,
-Хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 88 хүн байгаа юм.
Эдгээр иргэдийг Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ, “Зүчи”, “Альфа”, “Дрийм” зочид буудлуудад 21 хоног тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.