Реппер Roockei өөрийн цахим хуудсаараа дамжуулан CU сүлжээ дэлгүүрт болсон үйл явдлын талаар тайлбарлаж, уучлал хүсжээ.
Түүний бичлэгт “Сайн байцгаана уу? Энэхүү бичлэгийг үзэж байгаа хүмүүстээ энэ өдрийн мэндийг хүргэе. Надад хэлэх хэдэн тайлбар байна. Тайлбараа хэлэхээс өмнө болсон үйл явдалд маш их харамсаж байна. Та бүхнээсээ уучлал хүсье. Миний буруу.
Нэгдүгээрт, би CU-д үнэгүй архи нэхсэн үйл явдал ерөөсөө болоогүй. Хоёрдугаарт, архи авах гэж ороогүй. Орой гэртээ орохоосоо өмнө амттан авахаар орсон. Бичлэгт юу авч байгаа нь харагдаж байгаа байх. Үйл явдал болоод араас нь бид хоёр эв зүйгээ олж, эвлэрсэн. Уучлал гуйсан. Түүний араас хууль ёсоор цагдаагийн байгууллагад шалгуулж, зохих ёсны дагуу арга хэмжээг авхуулсан. Тус бичлэг цагдаагийн байгууллага болон CU-гийн удирдлагад хадгалагдаж байсан. Хувь хүний нууц өнөөдрийн байдлаар цацагдсан байна. Уг үйл явдал зургаан сарын өмнө болсон. Яагаад өнөөдөр худал тайлбартайгаар хүргэж, цацаж олон мэдээллийн сайтаар хүргэж байгаа юм бол оо. Үүнийг олж мэдэх боломжгүй байгаа. Хэн цацсаныг бас мэдэх боломжгүй байна. Эцэст нь өөрийнхөө буруу үйлдэлд харамсаж уучлал гуйж байна" гэжээ.
Зочин
2024-11-17
Ац минь чи аятайхан шиг араа харж яваарай чиний муу дуучин гэж юу байдагын биеэ тоосон лаларын банди ахтайгаа таарвал алуулсан гэж мэдээрэй монголоос минь холхон яваарай