Цаг үеийн мэдээ

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын “Бага нуга” гэх газар Орхон голд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат иргэн 50 настай, эрэгтэй Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ осолдсон тухай дуудлагыг  зургадугаар сарын 16-ны өдрийн 14:03 цагт хүлээн авсан байна.

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн газрын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж,  зургадугаар сарын 17-ны өдрийн 09:00 цагт “Бага нуга” гэх газраас усаар 12 км-т урсаж, “Эрхэт нуга” гэдэг газраас иргэн Б-гийн цогцсыг тус голын салаанд хайрагдсан байсныг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Таны сурталчилгаа