Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яам хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд 2020-2021 оны хичээлийн жилд Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яамны харьяа академи, их, дээд сургуулийн боловсролын бакалаврын зэргийн сургалтад алба хаагч, иргэдийг зургадугаар сарын 18-наас энэ оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд бүртгэнэ.

Бакалаврын сургалтын элсэгчдэд тавигдах нийтлэг болон тусгай шаардлага:

-Орос хэлний мэдлэгтэй байх;

-Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд “А”, “В” үнэлгээтэй суралцаж байгаа 25 хүртэлх насны суралцагч;

-Ерөнхий боловсролын сургуулийг “А”, “В” үнэлгээтэй төгссөн, боловсролын ерөнхий мэдлэгийн шалгалтаар голч оноо 60 хувиас доошгүй байх;

-Бие эрхтний болон нүүрний хэлбэр төрхийн илэрхий өөрчлөлт, гэмтэл согоггүй буюу бие бялдрын зөв хөгжилтэй байх;

-Биеийн ил харагдах хэсэгт сорви, шивээсгүй байх;

-Мэргэжлийн эмч нарын үзлэгээр орж төрийн албанд тэнцэх эсэх талаар дүгнэлт гаргуулсан байх;

-Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэцийн болон хар тамхи, мансууруулах бодисын шинжилгээнд хамрагдсан байх;

-Ял шийтгэгдэж байгаагүй;

-Биеийн өндөр эрэгтэй 170 см, эмэгтэй 166 см-ээс багагүй байх;

-18-25 хүртэлх насны Монгол Улсын иргэн байна.

Бакалаврын сургалтад элсэхийг хүссэн алба хаагчдад тавигдах шаардлага:

-Орос хэлний мэдлэгтэй байх;

-Эрүүл мэндийн үзлэгээр архаг өвчин, сэтгэцийн эмгэггүй нь тогтоогдсон байх;

-Албаны сахилга, ёс зүйн хувьд зөрчил, дутагдал гаргаж байгаагүй байх;

Бүрдүүлэх материал:

-Иргэний үнэмлэх /нотариатаар баталгаажуулсан хуулбар/;

-Төрсний гэрчилгээ /нотариатаар баталгаажуулсан хуулбар/;

-Боловсролын гэрчилгээ, диплом /нотариатаар баталгаажуулсан хуулбар/;

-Ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль төгссөн суралцагчийн элсэлтийн ерөнхий шалгалтын батламж /эх хувь/;

-Иргэний ял шийтгэгдэж байсан эсэх талаар лавлагаа;

-Төрийн албан хаагчийн анкет;

-4x6 хэмжээтэй цээж зураг 6 хувь;

Бүртгэл:

-Сонгон шалгаруулалтын бүртгэлийн хураамж, эрүүл мэндийн үзлэгийн төлбөрийг сонгон шалгаруулалтад оролцогч тухай бүр зарласан хугацаанд хариуцаж, төлнө.

-Бакалаврын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргасан алба хаагч, иргэдээс Орос, Монгол хэл, бие бялдар, сэтгэл зүйн сорилын шалгалт, ярилцлага авна;

-Бакалаврын хөтөлбөрт бүртгүүлэх иргэд 2020 оны 06 дугаа сарын 18-ны өдрөөс мөн оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 12.00 цаг хүртэлх хугацаанд өөрийн харъяалах оршин суугаа нутаг дэвсгэрийн цагдаагийн газар, хэлтэст бүртгүүлнэ. /Лавлах утас: 7019-1044/

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

Таны сурталчилгаа