Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 17:40 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус онгоцоор 266 ирж байгаа бөгөөд 252 нь том хүн, 14 нь нялх хүүхэд байгаа юм.
Үүнээс:
-Бага насны хүүхэдтэй гэр бүл 41,
-Өндөр настан 16,
-Жирэмсэн 13,
-Хөгжлийн бэрхшээлтэй 6,
-Эрүүл мэндийн шалтгаантай 31,
-Цагаачлалын албанд саатуулагдаад байгаа 77,
-Оюутан, санхүүгийн хүндрэл, орох оронгүй болсон, ар гэрийн гачигдал зэрэг шалтгаантай 82 хүн байгаа юм
Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Хабу”, “Наранбулаг”, “Сэлбэ”, “Ивээлэн”- д 21 хоног тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.