Цаг үеийн мэдээ

Улсын онцгой комисс өчигдөр буюу зургадугаар сарын 18-ны өдөр Төрийн ордонд хуралдсан билээ.

Хурлын дараагаар иргэдийн дунд өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах талаар мэдээлэл яригдсан. Харин энэ талаар МУ-ын Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл:

"Улсын онцгой комиссын өчигдрийн хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгах асуудал огт яригдаагүй бөгөөд харин зарим нэг хязгаарлалтыг сулруулах талаар мэргэжлийн байгууллагуудыг судалж санал оруулах чиглэл өгсөн" хэмээн мэдэгдлээ.

Мөн тус хуралдаанаар БНХАУ-аас далайн бүтээгдэхүүн оруулж ирэхийг түр зогсоох шийдвэр гаргаж, Сөүл, Токио, Истанбул чиглэлээр транзит буюу транзит бус тусгай чиг үүргийн 5 нислэг хийж иргэдээ татах шийдвэрийг гаргасан юм.

Таны сурталчилгаа