Цаг үеийн мэдээ

      Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн “Довын хайрхан”, “Ширээгийн булаг”, Баян сумын  “Их-Элгэн” гэдэг газар Төв аймгийн нутгаар зургаадугаар сарын 21-ний өдөр усархаг аадар бороо орсны улмаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон иргэдийн мэдээлэл ирсээр байна. 

      Дундговь аймгийн харьяат малчин М-ын 900 бог, 4 бод, малчин Б-ийн 700 бог, Б-ийн 800 бог, М-ийн 1000 орчим бог мал үерт өртөж хорогдсон байна.

    Хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байгаа тухай мэдээллийг тус багийн Засаг дарга Н.Мядагмаа аймгийн Онцгой байдлын газарт ирүүллээ.  

    Дашрамд иргэдэд сануулахад ойрын өдрүүдэд дуу цахилгаантай бороо үргэлжлэн орох тул бага насны хүүхдийг гэрээс хол явуулахгүй байх, малчид малаа ойрхон бэлчээх, үер усны амнаас холдон нүүхийг анхааруулж байна. 

Эх сурвалж: ОБЕГ

Таны сурталчилгаа