Цаг үеийн мэдээ

2024 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Амжилтыг тогтоон барихын тулд өөрийн зорилгоо тодорхойл. Бусдыг дагаж намирах, зорилгогүй үйлдэл хийх зэрэг нь таныг эвгүй байдалд оруулж болзошгүй. Эелдэг найрсаг харилцаа өөртөө таатай байдлаар нөхцөл байдлыг эргүүлэх боломж олгоно. Бусдын хандлагыг бүү шүүмжил. 

Үхэр: Сайн бэлдсэн үйл ажиллагаа амжилттай болох хэдий ч зарим нэг алдаа дутагдал гарах нь зайлшгүй мэт байна. Бусдын сэтгэл санааг ойлгохдоо тааруу байна. Тодорхой ойлголтод хүрэхийн тулд илүү мэдрэмж хэрэгтэй байж магадгүй. Өмнөх өдрүүдэд аж ахуйн ажилдаа бүхий л цаг заваа зориулсан тул энэ долоо хоногийн эрч хүчээ авч чадаахгүй байж мэднэ. Иймээс хэт ачаалалтай ажиллах эсвэл ганцаараа бүгдийг хийх гэж зүтгэх хэрэггүй. 

Ихэр: Үнэт эдлэл, эд хөрөнгө худалдан авах бол гадаад гял цал байдлыг бус чанар, хийц зэргийг илүүд үзэх хэрэгтэй. Яаран хийсэн алхам алдаатай үйлдэлд тооцогдоно. Гэр бүлийн харилцаанд асуудал тулгарна. Үр хүүхэдтэйгээ зөв харьцах хэрэгтэй. Тэдний хийж буй үйлдэл, хэлж буй үг бүхэн эцэг эхийн харилцаанаас ихээхэн шалтгаалдаг гэдгийг санаарай. 

Мэлхий: Аливаа ажлыг чанартай, хурдан хийж гүйцэтгэх чадвар өндөр биш байна. Цаг хугацаандаа амжихгүй бол ажлыг эхлүүлэх ч хэрэггүй. Хашир туршлагатай мэргэжилтний зөвлөгөө танд нэлээд чухал байх бөгөөд хэрэгтэй зүйлийг хэлж өгөхөөр байна. Өөртөө хүсэл эрмэлзэл бий болгож, зоригтой шийдвэр гаргаж сураарай. Хөл үймээнтэй газраас зайлсхийх хэрэгтэй. 

Арслан: Нэгэн хэвийн албан ажлыг өөрчлөх хүсэл төрнө. Элдэв хэрэгтэй хэрэггүй уулзалт, хурал цуглаанд оролцохоос татгалзах нь өлзийтэй. Учир нь та бусад хүмүүсийн адил хэвд цутгасан ижил загварт баригдахыг хүсэхгүй байна. Хүн бүртэй ойлголцож, нэг шийдвэрт хүрэх боломж бараг байхгүй гэдгийг од эрхэс сануулж байна. Хэрэв хэн нэгэнд амласан бол биелүүлэхийн төлөө зорь. Залуу хүмүүс гол зүйлдээ анхаарлаа төвлөрүүлж сурах хэрэгтэй. 

Охин: Шүүх цагдаагийн маргаантай асуудлаа шийдвэрлэхэд таатай байна. Ямар ч үед ойр дотнын хүмүүсийн тусламж дэмжлэг авахаас татгалзах хэрэггүй. Энэ өдөр эрүүл мэнд таны хувьд хамгийн чухал анхаарах зүйл гэдгийг мэдэх байх хэрэгтэй. Хоол хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд анхаарахыг од эрхэс танд сануулж байна. 

Жинлүүр: Учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой ямар нэгэн алхам хийхэд маш тохиромжтой байна. Энэ өдөр таныг санаандгүй учрал, тааламжтай гэнэтийн бэлэг ч хүлээж байна. Хувийн амьдралд өөрчлөлт гарахыг од эрхэс зөгнөж байна. Зарим өөрчлөлт нь танд ойлгомжгүй санагдан, таалагдахгүй байж магадгүй ч тэгтэл санаа зовох зүйл биш байна. 

Хилэнц: Үйлчилгээний салбарт ажилладаг хүмүүс ачаалал ихтэй ч үр бүтээд сайтай байхаас гадна нүдэнд харагдахуйц ашиг шим олж чадна. Харин аливаа шинэ санаачилга тань гэр бүлийн хүрээнд дэмжлэг авахгүй байж мэдэх байх. Гэсэн ч таны хувьд ухарч няцах бодол байхгүй байж мэднэ. Эрүүл мэндийн тал дээр өөрийгөө эрсдэлд оруулах хоол хүнснээс татгалзаарай. 

Нум: Энэ өдөр мөнгө санхүүгийн хэмнэлт хийх тал дээр судалгаа хийгээрэй. Байгаа мөнгөө зоргоороо үрж дуусаж байж санаа амрах нь нэлээд асуудалд оруулна. Гэнэтийн байдал нь эрсдэлтэй алхам хийхэд хүргэж мэднэ. Бүх зүйл таны бодсоноор байхгүй цаг ямагт хувьсан өөрчлөгдөж байгаа тул нөхцөл байдлаа сайтар ажиглан төлөвлөгөөгөө үргэлж шинэчилж байхыг зөвлөж байна. 

Матар: Доод албан тушаалын хүнтэй дээрэнгүй маягаар харилцах хэрэггүй. Төрийн албаны байгууллагатай харьцахад тохиромжтой байна. Өөрийгөө өөрчилж, амьдралаа шинэчлэх ямар нэгэн гарц гаргалгааг хайсаар байна. Ямар ч нөхцөл байдал үүссэн бодит байдалтай нүүр тулж, асуудлыг олон талаас нь харах зайлшгүй шаардлагатай. Хэрэв өнгөц, хөнгөн хандвал буруу шийдвэр, бодлогогүй алхам хийх магадлал өндөр байгааг санаарай. 

Хумх: Санхүүгийн нөхцөл байдал хувь хүнээс шалтгаалахгүй муудаж магадгүй. Ойрын хугацаанд ихээхэн мөнгөн орлого олно гэж найдах хэрэггүй. Харин бусдад өр зээл тавилгүй өөрийн асуудлыг бие даан зохицуулаарай. Хайр сэтгэлийн асуудалд нухацтай хандах хэрэггүй. Хөнгөн хийсвэр зан гаргахгүй байхыг хичээ. Хосууд хэн нэгнийг сайн мэдэж танихын тулд тодорхой цаг хугацааг туулах хэрэгтэй гэж зөвлөж байна. 

Загас: Эрч хүчтэй ажиллах өдөр. Бусдын үгэнд хэт автвал буруу шийдвэр гаргах ч эрсдэл байгааг анхаар. Өөрийн үзэл бодлоо хамгаалахад үүссэн нөхцөл байдал багагүй саад болно. Олны анхаарлыг татсан сэдвээр хэн нэгэнтэй мэтгэлцэх ч шаардлага үүсэж мэднэ. Нэр алдар хөөцөлдсөн хүмүүсээс аль болох хол байхыг хичээ.

Таны сурталчилгаа