Цаг үеийн мэдээ

     Төв аймгийн Баян сумын Өгөөмөр багийн 14 дүгээр зөрлөг /сумын төвөөс урд зүгт 50 км-т/ тус сумын харьяат малчин Э /18 настай, эрэгтэй/ зургаадугаар сарын 21-ний өдрийн 14.00 цагийн орчим малдаа яваад сураггүй алга болсон байна.

     Энэ тухай дуудлагыг мөн өдрийн 23.45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Баян сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, орон нутгийн иргэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна.

    Улмаар зургаадугаар сарын 22-ны өдрийн 11.05 цагт тус багийн “Их наран” гэдэг газар буюу сумын төвөөс зүүн урд зүгт 85 км-т, үерийн усанд осолдсон байдалтай байсныг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Таны сурталчилгаа