Нийслэлийн иргэдийн амарч зугаалдаг гол газруудын нэг бол Туул гол. Иргэдийн анхаарал болгоомжгүй байдлаас үүдэн жилдээ 20 гаруй хүн энэ голд энддэг байна. Тийм учраас завьт эргүүл ажиллаж иргэдийг хянаж эхэллээ. Туул гол 1-8 метрийн гүнтэй. Эргүүлэг ихтэй учраас богино хугацаанд осол болдогийг аврагчид хэлж байна.
Улсын хэмжээнд он гарсаар нийт 16 удаагийн усны осол гарч, 20 хүн амь насаа алдсан байна. Үүний 14 нь том хүн, 6 нь хүүхэд байна.
Гол усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байна.
Туул голын 1-8 метр гүнтэй байдаг байна. Энэ жилийн хур бороо бага орж усны түвшин өмнөх жилүүдээс бага байгаа ч ард иргэдийг анхаарал болгоомжтой байхыг санууллаа.