Цахим орчинд өнөөдрөөс эхлэн УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрогт нэр дэвшигч Ганибалын Амартүвшинг Монгол улсын иргэн биш гэсэн мэдээлэл цацагдсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигыг хуурамчаар үйлдэн цахим сүлжээгээр тарааж буй энэ мэдээлийг МАН-аас мэдэгдэл гарган эрс няцаажээ.
Тэд энэхүү гүтгэлэгээ зогсоон цэвэр шудрагаар өрсөлдөхийг шаардаж байна гэлээ.