Сонгуулийн Ерөнхий Хорооноос 17:00 цагийн байдлаарх санал хураалтын ирцийн мэдээллийг танилцууллаа.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар тойрогт санал хураалтын ирц хамгийн бага буюу 39 хувьтай байна. Түүнчлэн тус дүүрэгт 18-25 насны 4160 сонгогч саналаа өгсөн нь 30,8 хувийг эзэлж буй ба энэ нь хамгийн бага үзүүлэлт болов.
Улсын хэмжээнд 17:00 цагийн байдлаар ирц 52 хувьд хүрсэн бөгөөд санал хураалт 22:00 цагт дуусах юм. Нэрсийн жагсаалтад хамгийн олон сонгогчтой Баянгол дүүрэгт 135,094 сонгогч саналаа өгөхөөс 73,443 сонгогч саналаа өгсөн нь хамгийн олон сонгогч саналаа өгсөн тойрог болж байна.