УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт өндөрлөлөө. СЕХ-ноос санал хураалтын дүнг эхний байдлаар танилцуулж байна.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ц.Содномцэрэн санал хураалтын 21.00 цагийн дүнг танилцуулна.
Улсын хэмжээнд 2070 санал авах байранд санал хураалтын дүн гарна. Эхний дүн хэсэг дээр гарна, энэ дүнг 2070 санал авах байранд ажиллаж буй нам, эвслийн ажиглагчдад хэвлэж өгнө. Энэ ажиллагаа 10-20 минут үргэлжлэх байх. Нэр дэвшигчид СЕХ-ноос өмнө авчихна гэсэн үг.
Дараа нь нэр дэвшигчдийн дүнг хэвлэж өгсний араэа СЕХ-ны Төв серверт шивж оруулна. СЕХ-нд улсын хэмжээнд сонгуулийн дүн гарна.
2070 хэсгийн 400 гаруй нь ямар нэг сүлжээнд холбогдоогүй учир дүн мэдээ дамжуулахад саад учирч болзошгүй байна. Жишээ нь, Увс аймгийн санал авах 3 байранд аянга буусан. Баруунтуруун, Өндөрхангай, Зүүнхангай сумын санал авах байранд аянга буусан. Хэнтий аймгийн Мөрөн сумын санал авах байр үерт автсан. Онцгойгийнхон усыг соруулж, хэвийн болгосон.