Цаг үеийн мэдээ

Хэнтий аймгийн Дадал сумын Балж багийн “Цагаан чулуут” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 65 км, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 325 км-т/ тус багийн харьяат малчин Б /39 настай, эрэгтэй/, С /5 настай, эмэгтэй/ нар “Хёрхон” гэдэг голын эргээс таана, мангир түүхээр 6 сарын 23-ны өдрийн 11:00 цагт гэрээсээ мотоциклоор гараад сураггүй болсон /Хёрхон голд живсэн байж болзошгүй/ тухай дуудлагыг 6 сарын 24-ний өдрийн 06:40 цагт хүлээн авсан. Хилийн 0287 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд 6 сарын 23-ны өдрийн 22:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 6 сарын 24-ний өдрийн 04:00 цагт мотоциклийг нь Хёрхон голын эргээс олжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 6 сарын 24-ний өдрийн 10:30 цагт Дадал сумын чиглэлд явж мөн өдрийн 17:50 цагт очиж хоносон ба 6 сарын 25-ны өдрийн 04:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ.

Таны сурталчилгаа