Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг багийн “Сөрдөгийн гарам” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 35 км-т/ Төв аймгийн Мөнгөнморьт сумын тус багийн ‘’Тэнүүн’’ гэдэг газраас Мөнгөнморьт сумын төвийн чиглэлд 2 зорчигчтой зорчиж явсан ЗИЛ-131 загварын ачааны автомашин Хэрлэн голын усанд суусан тухай дуудлагыг 6 сарын 24-ний өдрийн 22:10 цагт аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 75 дугаар алба хаагчид авч 35 км зам туулан 23:20 цагт очиж нийслэлийн Багануур дүүргийн иргэн Б /45 настай, эрэгтэй/, мөн дүүргийн иргэн О /20 настай, эрэгтэй/ нарыг эсэн мэнд гол гаталгаж, автомашиныг татан гаргах боломжгүй тул орхисон.