Цаг үеийн мэдээ

Булган аймгийн Гурванбулаг сумын Агьт багийн “Долоон худаг” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 28 км-т, аймгийн баруун урд зүгт 150 км-т/ тус сумын нутгаар 6 сарын 24-ний өдрийн 01:00-03:00 цагийн хооронд аадар бороо орсны улмаас тус багийн харьяат малчин Д-ийн 200 орчим бог мал үерт өртөж хорогджээ.

 Булган аймгийн Рашаант сумын Хөгнөхаан  багийн “Багахааны-Өвөр” гэдэг газар / сумын төвөөс баруун  хойд зүгт 30 км-т/ тус сумын нутгаар 6 сарын 24-ний өдрийн 02:00 цагт усархаг аадар бороо орсны улмаас Э-ын 71 бог, 3 бод, Х-ын 26 бод, Н-ын 38 бог, Х-ын 19 бог, 17 бод , нийт 128 бог, 57 бод мал, нийт 185 мал хорогджээ. 

Эх сурвалж : Онцгой байдлын ерөнхий газар 

Таны сурталчилгаа