УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль амжилттай өолж өндөрлөж, МАН 62 мандат авч, үнэмлэхүй ялалт байгууллав.
Аливаа нэгэн намыг сонгох шалтгаан нь иргэдэд хүртээмжтэй, амьдралд тустай мөрийн хөтөлбөр байдаг.
Иймд МАН-аас ард иргэддээ амласан хөтөлбөрүүдээс энд дурдая.
1. Иргэн бүр эрүүл мэндийн оношилгоонд жил бүр заавал хамрагддаг болно.
2. Анх удаа байр авч байгаа бол урьдчилгаа төлбөргүй, харин бага, дунд орлоготой айл өрхөд 4-6 хувийн хүүтэй ипотекийн зээл олгоно.
3. Зээлийн хүүг бууруулж, сарын 1 хувиас хэтрүүлэхгүй болгоно. Цалингаас суутгадаг хувь хүний орлогын албан татвар /ХОАТ/-ыг хоёр дахин бууруулна.
4. Хүүхэд бүрийг хадгаламжтай болгох “Хуримтлалтай хүүхэд” хөтөлбөр хэрэгжүүлнэ.
5. Бүх, 330 сумдыг аймгийн төвүүдтэй нь холбох “Нутгийн зам” хөтөлбөр хэрэгжүүлнэ.
6. 100 мянган өрхийг орон сууцтай болгож, нийт иргэдийнхээ 70 хувийг орон сууцаар хангана.
7. Улаанбаатар хотын олон нийтийн зам талбайг бүрэн камержуулж нийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг хангана.
8. Агаарын бохирдлыг 80 хувь бууруулна.
9. Оюутнуудад 100 хувь хүртэл сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох “Үндэсний тэтгэлэг” хөтөлбөр хэрэгжүүлнэ.
10. Гурав ба түүнээс дээш хүүхэдтэй өрхөд татварын хөнгөлөлт үзүүлнэ.