ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаныхан “Бодис-2020” арга хэмжээний хүрээнд химийн бодис хууль бусаар хадгалсан 17 зөрчил илрүүлжээ. Манай улсад химийн хортой 31 бодисын хэмжээг хязгаарлаж, 126-г нь хориглосон байдаг.
Энэ төрлийн гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэнд хохирч, амь эрсэдсэн тохиолдолд 10-40 сая төгрөгөөр торгох, эсвэл 2-8 жил хорих ял оноохоор хуульд заажээ. Мөн 2017 онд “Химийн хортой болон аюултай бодисыг хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах” журмыг албаныхан баталсан. Гэвч иргэд, аж ахуйн нэгжүүд химийн бодисыг зөв ашигладаггүйн улмаас хүн, малын эрүүл мэнд болон байгальд сөрөг нөлөө үзүүлж, хохирол учруулж байгааг албаныхан анхааруулсан юм. Дээрх арга хэмжээ 12 дугаар сарын 25 хүртэл үргэлжлэх юм.