Монголын Үндэсний Олон нийтийн Радио телевизийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооноос тус телевизийн үндэсний зөвлөлд шалгалт хийж өгнө үү хэмээн хүсэлтийг хүргүүлжээ.
Энэ асуудлаар Үндэсний зөвлөл Тагнуулын Ерөнхий Газарт хандсан байна.
Шалгалтын дүн гарсан бөгөөд ТЕГ-аас ирүүлсэн албан бичигт "МҮОНРТ-ийн эфир, программын өрөө, нэвтрүүлгийн зөвлөлийн өрөө болон студид суурилуулсан дуу дүрс бичдэг камер нь "Hikvision брендийн DS-2CD2143GO-IU" энгийн зориулалттай хэрэглээнд ашиглагддаг хяналтын камер байна. Тус камер нь гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6-р зүйлийн 6.3-д заасан гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэлд хамаарахгүй болно" гэжээ.
МҮОНРТ-д үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газараас шалгалт явуулсан байна.
МХЕГ-аас "МҮОНРТ-ийн ажилчдын 8 ,9 дүгээр сарын цалин хөлсийг бодож олгосон байдалд шалгалт хийлээ. 8 дугаар сарын цалингийн дэлгэрэнгүй бүртгэлээр нийт 751, 9 дүгээр сард 749 ажилтны цалин хөлсийг холбогдох тушаал журмын дагуу бодож олгосон байна" гэсэн дүгнэлтийг ирүүлжээ.