Дуучин Б.Баярцэцэг бие даасан тоглолтоо 2025 оны гуравдугаар сарын 7, 8-нд АСА аренад хийхээр болжээ. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр тоглох түүний тоглолт зөвхөн амьд хөгжимтэй байх ба шинэ болон өөрийн нэрийн хуудас болсон дуунуудаа дуулах аж. Тоглолтын продюсероор TJ international центр болон D Light & shoppy хамтран ажиллаж байна.