УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнээс Утааны сонсголын талаар тодрууллаа.
Тэрээр "Хэлэлцүүлэг өргөн том хүрээнд учраас 3 дэд хэлэлцүүлэг хийж, ард иргэдийнхээ мэдэх эрхийг хангая гэдэг зорилт тавьсан. Өнөөдөр агаарын бохирдол ба эрүүл мэнд сэдвээр хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн асуудал хөндөгдөж байна. Үндсэн хуулиар олгогдсон үндсэн гол эрхийн асуудал.
Энэ дэд хэлэлцүүлгээр эрүүл мэндэд агаарын бохирдол яаж нөлөөлж байгаа юм бэ гэдгийг судлаачдын судалсан нотолгоон дээр тулгуурлан ямар өвчлөлүүдэд илүү нөлөөлж байгаа юм бэ гэдгийг харуулна. Энэ хэлэлцүүлгийг олон нийтэд нээлттэй сонсгох зорилгоор МҮОНРТ-тэй хамтран шууд дамжуулж байгаа. Та бүхэн мэдээллийг ухраан үзэх боломжтой.
Хортой утаан дотор маш олон хүний биед аюултай бодисууд ялгарч байгаа. Тэр дотроо хавдар үүсгэдэг хүртэл бодисууд байгаа. Ялангуяа ургийн эндэгдэл, ургийн дутуу хөгжилтэй холбоотой зүйлийг хэлж болж байна.
Эрүүл мэндэд нөлөөлж байгаа нөлөөллийг хоёр хувааж байгаа. Нэгдүгээрт, богино хугацаанд шууд нөлөөлж байгаа нөлөөлөл. Астма, аутизм, ханиад хүндэрч хатгаа болох, ургийн хөгжил гээд. Нөгөө нэг нь урт хугацаандаа жил бүр өвлийн улиралд хорт хийгээр амьсгалаад байх нь хорт хавдар яаж өдөөж байгаа юм бэ гэдэг талаар ХӨСҮТ-ээс судлаач эмч Ганзориг танилцуулна.
Эндээс дүгнэлт гарч, гарын үсэг цуглуулан түр хороо байгуулж болно" гэсэн юм.