Цаг үеийн мэдээ

2025 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Таны амьдралын нөөц бололцоо өөдрөг байгаа тул юунд ч өөрийгөө бүү буруутга. Харин хайртай хосуудын харилцаанд үл ойлголцол үүснэ. Зарим хүмүүсийн дархлаа суларч, ханиад хүрэх магадлалтай. Ганц бие эрчүүд хайр дурлалын адал явдалтай учирч, болзоонд явна. Настай хүмүүсийн нэр хүнд олны дунд өснө.

Үхэр: Олон нийтийн үйл ажиллагаа амжилттай болно. Өнөөдөр биеэ зөв авч явах тал дээр анхаарч, хэлэх үгээ сайтар эргэцүүл. Энэ өдөр худлаа амлалт өгөх нь осолтой. Зарим хандлага хуурмаг гэдгийг сайн сана. Сайхан сэтгэл, азтай учрал зүгээр л кино дээр байдаг мэт мэдрэмж төрж магадгүй. Хов жив хөөцөлдсөн хүмүүстэй цагаа дэмий үрэх хэрэггүй.

Ихэр: Од эрхсийн байрлал санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд тааламжтай байна. Харин хэт өгөөмөр сэтгэл нь өөрийгөө ч, ойр дотнын хүмүүсээ ч гар хоосон үлдээж мэднэ. Хийж байгаа зүйлийнхээ учир шалтгааныг тайлбарлахгүй бол ойр дотнынхонтойгоо түнжин хагарч магадгүй.

Мэлхий: Уран бүтээлч хүмүүсийн алдар хүндтэй болох хүсэл их байна. Төрийн албанд ажилладаг мэлхийнхэнд албан тушаал дэвших алхам нь өндөр байр сууринд авчирна. Тэвчээртэй байх юм бол амжилт гаргах нь гарцаагүй. Дүн шинжилгээ хийх ур чадвартай байх хэрэгтэй. Энэ өдөр ямар ч ажлыг зохион байгуулсан амжилттай болно.

Арслан: Өмнө нь муудалцсан хүнтэйгээ эвлэрэх боломж гарна. Харин өөрийн бие даасан байдалд хэт итгэж болохгүй. Худал хуурмаг хүмүүсээс зайлсхий. Амьдралыг бодитоор хар. Шаардлагатай үед нь өөрийн зөн совинг дага. Эрүүл мэндээ анхаар. Таны эрүүл мэнд сэтгэл санааны байдал, амьдралын хэв маягаас шууд шалтгаална.

Охин: Яаруу түргэн ааш гаргаж, эргэн тойрныхонтойгоо хэрүүл бүү хий. Уураа дотроо барьж, бусдад тайван харагдахыг хичээ. Төлөвлөсөн ажлаа сэтгэлийн хат гаргаж байж дуусгах хэрэгтэй болно. Тэвчээртэй байж зорилгодоо хүр. Удирдлагын зүгээс багагүй дарамт ирэх болно. Хайртай хүнийхээ сонирхолд нийцсэн зүйл хий.

Жинлүүр: Санхүүгийн асуудлаар буруу шийдвэр гаргах магадлалтай. Гэр бүл ойр дотнынхонтойгоо үе үе маргалдаж болзошгүй. Зөвхөн ойлголцол үүссэн үед л тайвширч эвлэрцгээнэ. Эргэлзэж байвал хөрөнгө оруулалт, худалдаа наймаа хийхээс татгалз. Зөрчилтэй, өрсөлдөөнтэй байдлаас болж голдиролдоо орсон ажилд ч гэнэтийн саад гарна.

Хилэнц: Хэрэгжиж байгаа дүрэм журмыг дагахгүй бол хэцүү байдалд орно. Бусад хүмүүстэй хэт зөрчилдвөл тодорхойгүй шалтгаанаар ажлаасаа халагдаж ч болзошгүй. Үзэл бодлоо анхаарч үзэхэд илүүдэхгүй. Та өөрийнхөө үзэл хандлагад эргэлзэх сэтгэл төрнө. Зарим асуудлыг бүрэн таньж мэдээгүй байгаа бол буруу үзэл санаанд автах аюул тулгарч байна.

Нум: Ахуйн хэрэгцээний зарим асуудлаа амжилттай шийдэх өдөр. Энд хичээл зүтгэлээс гадна аз багагүй нөлөөлөх болно. Харин дотоод сэтгэлээ хүн бүрд битгий мэдэгдээрэй. Сэтгэл зүй тань тогтворгүй байна. Таагүй хүмүүс таныг муу зүйл рүү түлхэж магадгүй. Бусдад буруу ойлголт төрүүлэхээс болгоомжил.

Матар: Ажлын ачааллаас болж олон цагаар хоол ундгүй явах нь таны эрүүл мэндийг хохирооно. Иймд ажил амралтаа сайн зохицуул. Эсвэл ажлыг өөрийнхөө төлөө хэсэг зуур хаяж чаддаг эр зоригтой байх хэрэгтэй болно. Таагүй нөхцөл байдлыг өөрийн хүчээр даван туулна. Хэцүү нөхцөл байдлаас зугталгүй шууд нүүр тулах үе.

Хумх: Өнөөдөр та хэн нэгэнтэй илэн далангүй ярилцах хүсэл төрнө. Энэ нь сэтгэл хөдлөл их байгаатай холбоотой байж мэднэ. Анхаарлаа төвлөрүүл. Аливаа харилцаанд болгоомжтой ханд. Сайн сайхан хүсэл мөрөөдөл, санаа бодлууд биеллээ олж магадгүй.

Загас: Өөрийгөө хөгжүүлэх, шинийг эрэлхийлэх зэрэгт цаг зав гаргахад таатай байна. Та амжилттай яваа хүмүүсээс үлгэр дуурайл авах хэрэгтэй. Эргэн тойронд сонирхолтой нөхцөл байдал бүрдэнэ. Мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд таатай үе. Сайн уншиж судал. Өнөөдөр аз сорих хэрэггүй. Ямар ч үед анхаарлаа битгий алдаарай гэж од эрхэс зөвлөж байна.

Таны сурталчилгаа