Цаг үеийн мэдээ

Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл өглөө.

"Манай улсад үүссэн цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан 11-р сарын тусгай үүргийн нислэгүүдийг УОК-оос цуцалсан. Үүнээс болж нутаг буцах гэж байсан иргэдэд хүндрэл учирсан мэдээллүүд бидэнд ирсэн. 

Орон байргүй хүндрэлтэй нөхцөлд орсон  17 улсад 100 иргэний асуудлыг ЭСЯ-даараа дамжуулан шийдвэрлэлээ. 2154 хүн нэн яаралтай нутаг буцах хүсэлтээ гаргаад байна. Тусгаарлах байраа бэлтгээд, 12-р сард хэд хэдэн нислэг хийхээр төлөвлөж байна. Өнөөдрийн байдлаар:

Европт- 647 

Азид-1113

Австрали-110

Африкт-4 иргэн яаралтай нутаг буцах хүсэлт гаргаад байна. 

Ойрын хугацаанд 2-3 тусгай үүргийн нислэг үйлдэхээр судалж байна. Тийз нь баталгаажсан иргэд тусгай нислэгт тэргүүн ээлжинд хамрагдана. 

17 оронд байгаа 100 иргэдээс тийзээ авч санхүүгийн хүнд байдалд орсон хүмүүсдээ туслах үйл ажиллагааг НҮБ болон ЭСЯ-дтай хамтран хийнэ. Санхүүгийн хүнд байдалд орсон иргэнд дэмжлэг үзүүлэхдээ эмзэг байдлыг нь илтгэх нотолгоонд суурилж, дүгнэлт хийнэ.

Ингэхдээ эдгээр иргэдээс тусгаарлах байр, тийзний төлбөр авахгүй байхаар төлөвлөн ажиллаж байна" гэв.  

Таны сурталчилгаа