Цаг үеийн мэдээ

Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны “Харуул-Алтай” хотхонд оршин суух Баян-Өлгий аймгийн Өлгий сумын харьяат иргэн Д /25 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/ 11 сарын 25-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон /11 сарын 27-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны “Майхан толгой” гэдэг газар явган явж байсан/ тухай дуудлагыг 12 сарын 03-ны өдрийн 09:30 цагт Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн алба хаагчид хүлээн авч таван бүлэгт хуваагдан Налайх дүүргийн 6 дугаар хорооны “Майхан толгой” гэдэг газраас “Төмөртэй-Ам”, “Бөх”-ийн амралт, “Туул” голын эрэг дагуу, “Хоохойн-Ам” гэдэг газар хүртэл 30 км-ийн тойрогт явган болон автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 12 сарын 04-ний өдрийн 17:30 цагт эрлийг түр зогсоосон. 12 сарын 05-ний өдрийн 08:30 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Эх сурвалж : Онцгой байдлын ерөнхий газар

Таны сурталчилгаа