Цаг үеийн мэдээ

Аймгийн Онцгой комиссын хурал 2020.12.05-ны өдрийн 12:00 цагт аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд эхэллээ. 

Тус хуралд УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан оролцож байна. Тэрээр аймгийн Онцгой комиссын гишүүдэд  зөв зохион байгуулалттай ажиллаж байгаад нь талархал илэрхийлж, 200 өрхөд хүргэх Хүнсний тусламжийн багц, 3 вагон нүүрс буюу 180 тн нүүрс, Хамгаалалтын хувцас 300ш, Амны хаалт 180.000 ш, Нүүрний хаалт 200ш, Нүдний шил 500ш, Санитал гар ариутгагч 3 хайрцагийг аймгийн Онцгой комисст хандивлав. 

- Аймгийн нэгдсэн эмнэлэгт PCR шинжилгээг 279, түргэвчилсэн оношлуураар 247 хүнээс шинжилгээ авахад бүгд СӨРӨГ гарсан. 12 дугаар сарын 04-ны өдөр PCR шинжилгээгээр эерэг гарсан иргэний мэдээлэл, маршрутыг тодорхойлох ажил үргэлжлэн явагдаж байгаа тухай аймгийн ЭМГ-аас мэдээллээ. 

-Тусгаарлан ажиглах 9 байранд 245 иргэн байна. 

- Өнөөдрийн хурлаар Үсчин, Банк бус санхүүгийн байгууллага, Авто засвар, Барилгын материалын худалдааг 12 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн үйл ажиллагааг нь эхлүүлэхээр шийдвэрлэлээ. Тус байгууллагууд халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж ажиллах, ажлын байрандаа ариутгал халдваргүйжүүлэлт хийхийг анхааруулж байна. 

- Өчигдөр Дархан-Уул аймгаас Сэлэнгэ аймгийн харьяат 219 оюутанд түргэвчилсэн тестээр шинжилгээ авахад хариу сөрөг гарсан тул Шар зам ирээдүй хоршооны 5 автобусаар 16 чиглэлд тээвэрлэсэн байна. 

- #Дархан-Уул аймгаас УЛААНБААТАР явах иргэдийг www.Smartdarkhan.com цахим хуудсаар бүртгэж эхэлсэн. Өнөөдөр /2020.12.05/ 12:00 цагийн байдлаар 1824 хүн бүртгүүлсэн байна. Цахим бүртгэл хаагдлаа.

- Идэш арга хэмжээнд 1185 иргэн бүртгүүлсэн ба бүртгэл өнөөдөр 17:00 цагт хаагдана.

Таны сурталчилгаа