Аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан "Баянхонгор аймаг өөрийн орлогоор биш улсаас татаас авдаг аймгийн тоонд ордог. Өөрийн орлогогүйгээс орон нутгийн хөгжил, хүний хөгжлийн асуудал дорвитой хурдаар явж чаддаггүй. Иргэддээ зориулья гээд санхүү нь байхгүй болохоор арга мухардаад суудаг. Энэ байдлыг халахыг зорьж байна. Иймээс ирэх онуудад аймаг өөрийн орлогыг бий болгох, нэмэгдүүлэх тал дээр онцгой анхаарч ажиллана.
2021 оны 01-р сард Баянхонгор аймгийн хөгжлийн зөвлөгөөнийг /цахимаар/ зохион байгуулж аймаг өөрийн орлоготой болох шийдлүүдийг бий болгоно. Зөвлөгөөнд аймгийн хэмжээний бүх багаас тус бүр хоёр иргэнийг оролцуулж аймаг өөрийн орлогыг бий болгоход иргэдээсээ нээлттэй санал авч шийдлийг хамтдаа олно" хэллээ гэж тус аймгийн албан ёсны хуудсанл мэдээлжээ