Цаг үеийн мэдээ

Зарим иргэд QR кодыг хуурамчаар үйлдэж, тээврийн хөдөлгөөнд  оролцох  зөрчил гарах болов. Тухайлбал, 1278УНУ дугаарын зөвшөөрлийг 9129АРА болгон засварлаж, замын хөдөлгөөнд оролцож байсныг тогтоон харьяа дүүргийн Цагдаагийн газарт шилжүүлсэн байна.

Бичиг баримт,  тусгай зөвшөөрөл, эрх олгосон хэвлэмэл маягтыг хуурамчаар үйлдсэн бол Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцдог. Иймд иргэдийг гэр бүлээ эрсдэлээс хамгаалан гэрээсээ гарахгүй байхыг НЗДТГ-аас анхааруулав.

Таны сурталчилгаа