Говь-Алтай аймагт улаанхоолой, 12 хуруу гэдэсний хавсарсан битүүрэлтэй төрсөн нярайд ЭХЭМҮТ болон тус аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар мэс заслын тусламж үзүүлж, хагалгаа амжилттай боллоо.
Энэ мэс заслыг хийхээр ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн эмч, клиникийн профессор А.Цэнджав, мэдээгүйжүүлгийн эмч С.Сэргэлэн, жолооч Д.Батзаяа нар алсын дуудлагаар өнгөрсөн даваа гарагт /2020.12.08/ үүрээр Говь-Алтай аймаг руу явсан бөгөөд очоод хагалгааг шууд эхлүүлж, мэс засал амжилттай болсон байна.